 Баянголчууд та бүхэндээ ажлын шинэ амжилт, амьдралын шинэ итгэл, эрч хүч, инээд баясал, эрүүл энхийг бэлэгдэн ерөөе. Дүүргийнхээ хөгжилд баянголчуудынхаа бүтээлч санаачлага, идэвхитэй оролцоог эрхэмлэн дэмжиж, сонгогчдынхоо итгэл найдварыг хүндэтгэн биелүүлж, иргэддээ чиглэсэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд иргэд, олон түмнийхээ оролцоог улам дэмжиж, иргэддээ хүргэх төрийн үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, сайн засаглалын оновчтой загварыг цаг алдалгүй хэрэгжүүлж, Та бүхэнтэйгээ хамтран ажиллах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд бид 2008 оныг “Öýâýð îð÷èí, Ýð¿¿ë õ¿íñèéã á¿ðä¿¿ëýõ" жил болгон зарлаж, иргэдийнхээ идэвхи санаачлагыг өрнүүлэн, олон бүтээлч ажлыг зохион байгуулж байна. Та бүхэн элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Баянгол дүүргийн Засаг дарга П.Цогтбаатар
Юуны өмнө нийт Баянголчууддаа энэ өдрийн мэндийг дэвшүүлж, эрүүл энх, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе. Дүүргийнхээ нийгэм, эдийн засгийн хөгжил, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, түүний хөгжил цэцэглэлтийн төлөө идэвхи санаачилгатай ажиллаж, Нийслэлийн “ЗАГВАР” дүүрэг болох зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийг зорьж байна. Дүүргийнхээ иргэдийг ая тухтай, эрүүл ахуйн цэвэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, нийгмийн халамж, үйлчилгээг иргэдэд ойртуулахын тулд алдаагүй бодлого, чирэгдэлгүй үйлчилгээг бий болгохын төлөө ажиллах болно.Дүүргийнхээ төлөө гэсэн бид бүхний хамтын зүтгэл биелэх болтугай. Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Л.Амгалан |
|
|